Pages

Tuesday 27 July 2010

Бээжин хотын Хими Технилогийн Их сургууль

Бээжин Хими Технилогийн Их сургууль нь 1958 онд байгуулагдсан, БНХАУ-ын Боловсролын Яамны харьяа үндэсний хэмжээний нэртэй сургуулиудын нэг юм. Тус сургуульд дэлхийн70 гаруй орноос 3000 оюутан суралцдаг , Суралцагчидад сурах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс өндөр чадалтай сургалтын техник тоног төхөөрөмж ,мэргэжилийн ур чадвар нэр төртэй багш боловсон хүчин,тохилог сургалтын орчиныг бүрдүүлж чадсан.

Манай сургууль нь байгалийн шинжлэх ухааны үндэс суурь ,хими технилогич,материал судлал, биологи,гэх мэт шинжлэх ухаан техник технилогийн салбарын нарийн мэргэжилийн боловсон хүчинийг бэлтгэхээс гадна,өөрийн салбар сургуулиудадаа механик болон цахилгааны инженер ,нийгмийн ухаан, хууль эрх зүй, төр захиргааны удирдлага ,олон улсын эдийн засаг,бизнесийн удирдлага мэдээлэл зүй,англи хятад хэл судлал,зэрэг олон салбарт үндсэн мэргэжилтэнг бакалавар , аспирант, докторант гэсэн чиглэлээр төгсөх ба Хятадын засгийн газрын сургалтын тэтгэлэгт хамрагдан суралцах гадаадын оюутанг хүлээн авах эрх бүхий их дээд сургуулийн нэг юм.

Уг сургууль нь 3-н бүсээс бүрдэнэ, сургуулийн зүүн бүс нь Бээжингийн хойт гуравдугаар тойргийн замны зүүн талд байрлана, баруун бүс нь Бээжингийн Зы Жу Юань цэцэрлэгийн баруун талд байрлана, эргэн тойрон нь өнгө үзэмжтэй, хойт бүс нь Бээжингийн Чан Пин дүүрэгт байрлана, “Мин улсын 13 хааны булш” түүхэн үзвэрийн бүстэй ойр байх бөгөөд ая тухтай орчинг бүрдүүлсэн байдаг.

Cалбар сургуулиуд:

- Хими технологийн коллеж

- Материал технологийн коллеж,

-цахилгаан механик технологийн коллеж,

-мэдээлэл зүй ба техникийн коллеж,

-байгалийн шинжлэх ухааны коллеж,

-эдийн засгийн удирдлагын коллеж,

- хэл зүйн шинжлэх ухааны коллеж,

-биологийн шинжлэх ухаан ба техникийн коллеж,

-нарийн мэргэжлийн техникийн коллеж,

-Мэргэжил дээшлүүлэх коллеж ордог.

Сургуульд сурахтай холбогдон гарах төлбөр:

1. Манай байгууллагын үйлчилгээний хураамж- 250 ам.доллар
2. Визний төлбар- 800юань
3. Бүртгэлийн хураамж- 500 юань
4. Даатгал- 600 юань /жилд/
5. Хэлний бэлтгэл төлбөр- 8250юань /жилд/Хичээлийн хоёрдугаар хагас жилээс сургалтын төлбөр нь¥7840 юань/хичээлийн жил, шилдэг оюутан 7000 юань
6.Байрны төлбөр: 42 юань буюу 50 юань/ор/хоног


Хүний тоо

Байрны төлбөр

Өрөөний тавилга, хэрэгсэл

стандарт өрөө

2 хүн

42юань/50юань

телевиз телефон сэрүүцүүлэгч ариун цэврийн өрөө болон шүршүүр

нийтийн хэрэглээний угаалгын машиннийтийн хэрэглээнийгал тогоо

Жич: хоолны зардлаа өөрөө даана, сургуулийн нийтийн хоолны газар хооллох тохиолдолд сарт 500-800 юань зарцуулна.

6. Даатгал- 600 юань /жилд/
7. Замын зардал- УБ-Бээжин-130000 төг

No comments:

Post a Comment